
АНУ-ын електроник концерн Аппле мөн Өмнөд Солонгосын өрсөлдөгч компани Самсунг нар удаан хугацааны турш зохиогчийн эрхийн төлөө маргаантай байсан билээ. Харин дээрхи хоёр компанийн дунд дахин маргаан дэгджээ. Калифорн дахь нэгдсэн улсын дээд шүүх Самсунг корпорацийн ухаалаг гар утас Галакси Нексус загварыг түр хугацаагаар АНУ-д худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Учир нь шүүгч Люси Ко Самсунг корпорацийг Аппле компанийн асуулт хариултын ухаалаг систем Siri-г хуулбарласан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. 2007 онд зохион бүтээгдсэн Siri бол ухаалаг гар утас iPhone 4S-д хийсэн хамгийн том шинэчлэлт юм. Энэ нь асуулт, хариултын ухаалаг туслагч бүхий шинэ үйлдлийн систем аж. Худалдан авалтыг түр зогсоох шийдвэр нь дээрхи таамаглалыг бүрэн шалгаж дуустал үргэлжилнэ гэдгийг шүүгч Люси Ко хэлжээ. Дээрхи хоёр компанийн бүтээгдэхүүний маргаан АНУ, Европи, Ази даяар үргэлжилсээр байгаа бөгөөд Самсунг корпораци Гүүгл компанийн үйлдвэрлэлийн Андройд системийг авч ашигласан явдал нь Аппле-тай ийм маргаан үүсгэхэд хүргэсэн юм.
Харин энэ хооронд Майкрософт компани өөрийн шинэ таблет компьютераа танилцуулаад авчээ.