ЕАБХАБ-ын хуралдаанд Монголын асуудлаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын хуралдаанд Монголын асуудлаар мэдээлэв

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Азийн түнш орнуудын бүлгийн ээлжит хуралдаан зургадугаар сарын 29-нд болж, тус байгууллагын энэ жилийн дарга Ирланд улсын Байнгын төлөөлөгч Оин О"Лири зургадугаар сарын эхээр Монгол Улсад хийсэн айлчлалынхаа дүнгийн талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр айлчлалын дүнг долдугаар сард багтаан Байнгын зөвлөлд танилцуулж, улмаар Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн энэ хурлаар Афганистаны дипломат албыг бэхжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс ЕАБХАБ-тай хамтран өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулсан сургалт-семинарын дүнгийн талаар болон зургадугаар сарын 28-нд болсон УИХ-ын ээлжит сонгуулийн талаар Элчин сайд Ж.Энхсайхан тус тус товч мэдээлэл хийлээ гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж