УИХ болон НИТХ-ын Сонгуулийн санал хураахтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд иргэдийн шилжих хөдөлгөөний түр зогсоогоод байсан. Харин өнөөдрөөс эхлэн шилжилт хөдөлгөөн хийлгэж амжаагүй иргэд энэ сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгэх боломжтой болсон байна.
Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд нийслэл, аймгийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нар өдөр бүр ажиллах тул энэ хугацаанд иргэд харьяа оршин суух газартаа хандаж, шилжилт хөдөлгөөнөө хийлгэх, хувийн мэдээлэл нь алдаатай тохиолдолд залруулах боломжтой юм байна.
Д.ЖАРГАЛ