Кувейтийн Засгийн газрын огцорчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Кувейтийн Засгийн газрын огцорчээ

Кувейтийн ван  Сабах аль-Ахмед аль-Джабер ас-Сабах өчигдөр Ерөнхий сайд болон түүний кабинетын огцрох өргөдлийг хүлээн авчээ. Энэхүү шийдвэр нь эрх барих төвшинд Барууныхны  ноёрхлын эсрэг Исламын консерватив болон бусад сөрөг хүчний тэмцлийн сүүлийн алхам юм.  Кувейтийн ван Ерөнхий сайдаас шинэ Засгийн газар сонгогдон, байгуулагдтал албан тушаалаа сахиж байхыг хүсчээ. Кабинетын гишүүд өнгөрсөн долоо хоногт огцрох өргөдлөө өгсөн байна. Ингэснээр зургадугаар сарын 20-нд хуралдсан Үндсэн хуулийн  шүүхийн захирамжаар дараагийн Засгийн газрын Үндсэн хуулийн бус сонгуулийг явуулахаар болжээ. Шүүхээс 2009 онд сонгогдсон өмнөх хууль тогтоох байгууллагын эрхийг нь сэргээсэн байна. Эдгээр хууль тогтоогчдыг илүү либерал, өнгөрсөн хоёрдугаар сард сонгогдсон Засгийн газраас илүү Исламын хатуу чиг баримтлалыг баримталсан, илүү консерватив намын холбоотон гэж үзжээ. Дээрх кабинетыг сонгогчид итгэл даах чадваргүй, мөн кабинетын албаныхантай холбоотой асуудлын улмаас огцруулж байгаа ажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж