Энэ сарын 4-ний лхагва гаригт Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн хоёрдугаар чуулган болно. Төрийн ордонд уг чуулган болох талаар эрхэм гишүүн Э.Бат-Үүл твиттерээр “жиргэлээ”.
Өнгөрсөн хавар тавдугаар сард гэр хороололд оршин суугч иргэдийн анхдугаар чуулганыг хийж 1000 орчим хүн оролцсон юм. Мөн төдий тооны төлөөлөгч хоёрдугаар чуулганд оролцох ажээ.
Нөгөөдөр болох чуулганаар орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн хэрэгжилт, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, хашааны газрын өмчлөл зэргийг хэлэлцэх юм байна. Сар гаруйхны өмнөх чуулганаар гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох тухай “үлгэр” ярьж байсан бол УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд АН олонх болсноор уг ажил үнэн бодит ажил хэрэг болох үүд нээгдэж байна.
Д.ОЮУН