Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэх аялал жуулчлалын компаниудын захиалгыг өнөөдрөөс эхлэн нийслэлийн Аялал жуулчлалын газарт хүлээн авч, эхэллээ. Наадмын нээлтийг үзэх жуулчдын тасалбарын үнийг 25 ам.доллар байхаар тогтсон бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гурав ба дөрөвдүгээр секцийг жуулчдад зориулан бэлдсэн байна.
Мөн жуулчдын автобусны “Ж” зөвшөөрлийн үнэ 20 мянган төгрөг юм байна.
Д.ЖАРГАЛ