“Петрочайна”-г шүүх хурал 16.00 цаг хүртэл хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

“Петрочайна”-г шүүх хурал 16.00 цаг хүртэл хойшиллоо

Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн нэхэмжлэлтэй “Петрочайна Дачин Тамсаг” /Монгол/ ХХК-д холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэж, тус компанид 1.3 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан. 

Уг шийдвэрийг “Петрочайна Дачин Тамсаг” /Монгол/ компанийн гүйцэтгэх захирал С.Мэргэнсод үл зөвшөөрөн Нийслэлийн шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан билээ.

Эл гомдлыг өнөөдөр 09,00 цагт Нийслэлийн шүүхэд шүүх байсан. Гэвч тодорхой бус шалтгааны улмаас хурлыг 16.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж