Toshiba 6.4 тэрбум ам.долларыг чипэнд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Toshiba 6.4 тэрбум ам.долларыг чипэнд зарцуулна

Японы “Toshiba Corp” компани ирэх гурван жилд 6.4 тэрбум ам.долларыг чип үйлдвэрлэх технологийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээнд зарцуулахаар төлөвлөж байна гэж Мягмар гаригт мэдээллээ. 6.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь өнгөрсөн гурван жилд судалгаа шинжилгээнд зарцуулсан төсвөөс нь 16 хувиар бага хэмжээ юм.

“Toshiba Corp” компани чип үйлдвэрлэлээр дэлхийд гуравт ордог, харин хамгийн сүүлийн үеийн NAND флаш санах ойн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт ордог. NAND чипүүдийг “iPhone”, “iPad” зэрэг төхөөрөмжүүдэд хэрэглэдэг. “Toshiba” компани одоогоор 32 болон 43 нанометр өргөн цахим холбоосуудтай чип үйлдвэрлэж байгаа бөгөөд 2010 оны хоёрдугаар хагасаас 20-29 нанометрийн өргөнтэй чип үйлдвэрлэхээр зэхэж байна. Нанометр гэдэг нь метрийг нэг тэрбум хуваасантай тэмцэх хэмжээс бөгөөд дамжуулагч холбоос нарийхан байх тусам тухайн силикон чип дээр илүү их мэдээлэл багтаах боломжтой болдог. Өчигдрийн байдлаар “Toshiba Corp” компанийн хувьцаа Японы хөрөнгийн бирж дээр 1.5 хувь унаж 510 иен болсон байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж