Энгийн телевизийг ухаалаг болгох төхөөрөмж

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Энгийн телевизийг ухаалаг болгох төхөөрөмж

Энгийн телевизийн удирдлага хэрэглээнээс гарах мөч тун ойрхон байна гэдгийг энэхүү бяцхан хэрэгсэл баталж байна.

Энэхүү бяцхан хэрэгсэл нь Дубай хотноо байрладаг Infinitec нэртэй компанийн бүтээл бөгөөд таны телевизийг ухаалаг телевиз болгон хувиргахаар бүтээгдсэн гэнэ.

Pocket TV буюу халаасны телевиз нэртэй энэхүү хэрэгсэл нь бяцхан компьютер бөгөөд телевизтэй холбосноор таны телевиз асар том андройд таблет болон хувирах юм. 

Энэхүү хэрэгсэл нь компьютерийн гар болон хулганын оролттой ба өөрийн гэсэн тусгай удирдлагатай аж.

Халаасны ТВ-г телевизтэйгээ холбосны дараа таны телевиз Андройд 4.0 систем дээр ажиллаж эхлэх бөгөөд ингэснээр та телевиз дээрээ найзуудтайгаа видео дуудлага хийх, тоглоом тоглох, интернэтээр хэсэх зэрэг маш олон үйлдлийг хийх боломжтой болох ажээ.

Халаасны ТВ нь ирэх аравдугаар сараас эхлэн 160 ам.долларын үнэтэйгээр зарагдаж эхлэх гэж байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж