iPad-д зориулсан утасгүй гар

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

iPad-д зориулсан утасгүй гар

Хүмүүсийн дунд iPad-ний хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж, iPad-ний тусламжтайгаар хүн ажлаа хөнгөвчилж, цаг хугацаа хожиж байгаа билээ.

Гэвч мэйл бичих, интернэтээр хэсэх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэхэд iPad-ний дэлгэцний гар тийм ч тааламжтай байддаггүй, арай удаан бичихэд хүргэдэг.

Харин энэхүү Bluetooth гар нь энэхүү асуудалд цэг тавихаар бүтээгджээ.

Энэхүү гар нь маш нимгэн бас хөнгөн тул iPad-тайгаа хамт хаана ч авж явсан асуудалгүй, ардаа iPad тогтоогчтой тул та өөрийн iPad-аа нөүтбүүк шиг ашиглах боломжтой аж.

Мөн утасгүй Bluetooth холболтоор ажиллах тул та энэхүү гарыг ажиллуулахын тулд ямар ч утас холбох шаардлагагүй юм. 

Уг гар нь цэнэгээ маш сайн барьдаг ба хэвийн хэрэглээний үед 1 долоо хоногийн турш цэнэглэхгүй ашиглах боломжтой аж.

Энэхүү гар нь зөвхөн iPad 2 эсвэл шинэ iPad-тай холбогдон ажиллах ба 99.99 ам долларын үнэтэйгээр зарагдаж байна.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж