Google Chrome дээр лего тоглоцгооё

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Google Chrome дээр лего тоглоцгооё

Дэлхийн хамгийн түгээмэл вэб браузер болох Google Chrome, алдартай тоглоом үйлдвэрлэгч Лего нар хүчээ нэгтгэж “Build with Chrome” нэртэй үйлчилгээгээ гаргажээ.
Алдарт Лего тоглоомыг цахим хэлбэрт шилжүүлсэн ба зөвхөн Google Chrome браузерийг ашиглан онлайнаар тоглох боломжтой болсон аж.

Chrome дээрх Лего тоглоом нь 10 өөр дүрс болон цонх, хаалга гэсэн дүрснүүдээс бүрдэх ба тус бүр 10 өөр өнгийн сонголттой ажээ.

Уг тоглоомыг удирдахад хялбар тул бүх насныхан тоглох боломжтой.

Одоо Chrome-ийн хэрэглэгч нар интернэтээр Лего тоглоом угсран тоглох боломжтой ба Легогийн фэнүүд компютер дээрээсээ тоглох боломжтой боллоо.

Хэрвээ та интенэтээр Лего тоглохыг хүсвэл энд дарна уу

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж