Легионер олонтой лиг хөшгөө нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Легионер олонтой лиг хөшгөө нээлээ

Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний лигийн тэмцээн эрдэнэт хотод уржигдар эхэллээ. 16 дахь удаагийн лигт найман багийн 170 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Орхон аймаг дахь Салбар зөвлөлийн тэргүүн З.Ганбаатар, “Хангарьд” спорт клубын захирал Д.Баясгалан, Орхон аймгийн БТСГ-ын дарга Н.Зулбаатар, “АПУ Трейдинг” ХХК-ний маркетингийн менежер Б.Жаргалан нар оролцсон байна. Нээлтийн ажиллагааны үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн тушаалаар Орхон аймаг дахь Салбар зөвлөлийн тэргүүн З.Ганбаатарыг хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Гавьяаны одон”-гоор шагнасныг гардуулан өглөө. Мөн Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “В” ангиллын үнэмлэхийг “Хангарьд” клубийн М.Отгонбаяр, “Сэлэнгэпресс” клубийн Б.Чин-Оргил нарт олгосон юм. Энэ жилийн лигийн тэмцээн легионер тоглогч олонтой, орон нутагт зохион байгуулагдаж байгаа, 14 тойргийн эцэст аваргаа тодруулах зэрэг онцлох зүйл ихтэй байна.

Д.Нанжид /Өдрийн шуудан/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж