Газар өмчлөл 19.1 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Газар өмчлөл 19.1 хувьтай байна

Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас энэ онд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны 14 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн 49437 иргэнд 11699.7 га газар өмчүүлэхээр 05 тоот тогтоолоор баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна. 2003 оноос энэ оны хоёрдугаар улирлын байдлаар өссөн дүнгээр 17005 иргэн 4012.2 га газрыг өөрийн болгожээ. Энэ онд 1456 иргэнд 172.37 га газрыг өмчлүүлж, аймгийн хэмжээнд газрын  өмчлөлийн явц 19.1 хувьтай байна. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас энэ онд сумдад ажиллах графикчилсан төлөвлөгөөний дагуу Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэ, Зуунмод суманд ажиллажээ.

Г.Хишигсүрэн /Төв/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж