Шинэ үеийн тагнуулын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааг Тусгай архивын баримтад тулгуурлан харуулсан “Тагнуулын байгууллага-90” үзэсгэлэнг өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдрөөс эхлэн энэ сарын 08-ныг дуустал үргэлжлэх аж. Энэ үеэр ТЕГ-ын Тусгай архивын сан хөмрөгөөс 200 гаруй сонирхолтой гэрэл зураг, баримт бичиг, биет үзмэрүүдийг сонгон авч, олон нийтэд танилцуулах юм байна.
Д.ЖАРГАЛ