Говь-Алтайд ургац нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд ургац нэмэгдэнэ

Говь-Алтай аймгийн 18 сумын 33 аж ахуйн нэгж, 1200 гаруй иргэн газар тариалангийн ажил эрхэлж, энэ оны тариалалтын ажил дуусч байна. Өнөөдрийн байдлаар 754,5 га-д үр тариа, үүнээс 476 га-д улаанбуудай, 280,6 га-д төмс, хүнсний ногоо 206,8 га-д, ногоон тэжээл 793,1 га-д, 134 га-д жимс, 131 га-д эмийн ургамал нийт 2300 га-д тариалалт хийгээд байна. Энэ нь талбайн хэмжээ өмнөх жилээс 350 га-гаар нэмэгдэж байгаа бөгөөд авах ургац 3000 тонноор нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа ажээ. Дулааны нөхцөл урт усалгаатай тариалан эрхэлдэг болохоор гандуу байсан ч тэнгэрийн хур хардаггүй, ургац алдах явдал гардаггүй гэнэ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж