Цэцийн 20 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Цэцийн 20 жилийн ой тохиож байна

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 20 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн ордонд боллоо.

Үзэсгэлэнд Үндсэн хуулийн эхийн хуулбар, Үндсэн хуулийн сэдвээр хэвлэгдэж гарсан ном товхимол, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр, баримт бичгийн эх, цэцийн үе үеийн дарга, гишүүдийн зургийн цомог, тэдний хэвлэж гаргасан ном зохиол зэрэг үзмэрүүдээс бүрдсэн байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан, өдгөө ажиллаж байгаа гишүүд, Тамгын газрын ажилтнууд, шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Улсын Бага Хурлаас  Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталж улмаар 1992 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох тухай тогтоол гарснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан гэж үздэг.

Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан арга хэмжээ  үргэлжилж байна.  Маргааш “Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал  “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж