Италичууд “Евро-2012”-ын хагас шигшээд “Германы машинууд”-ыг буулган авахад дубль хийж, гол үүрэг гүйцэтгэсэн хөлбөмбөгч Марио Балотеллигийн экс-найз бүсгүй түүний хүүхдийг тээж буй хэмээн шуугиан дэгдээжээ. Гана гаралтай хөлбөмбөгч эр өөр хүүхнүүдтэй орооцолдсоноос болж, загвар өмсөгч найз бүсгүй нь түүнээс салсан билээ. Гэвч Балотеллиг “Евро-2012” тэмцээний гол баатруудын нэг болоход Рафаэлла гэгч хуучин найз бүсгүй нь гэнэт хөл хүнд болсноо мэдэгдсэн байна. Рафаэлла өмнө нь Криштиан Рональдутой нэр холбогдож байжээ. Бүсгүй саяхан болсон нэгэн хандивын арга хэмжээнд оролцоход гэдэс нь нэлээн томорсон байсан гэнэ. Балотелли түүнтэй нэг жил үерхсэн бөгөөд Уэйн Рунид өөрийгөө нэг шөнө 1,200 фунтаар үнэлсэн гэх биеэ үнэлэгчтэй учир ургуулснаас болж хоёр тийш болсон байжээ.
Н.ЭНХ