
Газрын тосны дотоодын хэрэгцээ өсөх нь дотоодын зах зээл дээрх газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэсэн байна. Энэхүү газрын тосны орлогын өөрчлөлт нь газрын тосны үнэ унасантай мөн холбоотой. Газрын тосны үнэ жилийн эхнээс илэрхий унасаар байсан. Өнгөрсөн хоёрдугаар сард газрын тосны үнэ дунджаар нэг баррель нь 110 ам.доллараас дээш байжээ. Харин өнгөрсөн баасан гаригт болсон Нью-Йоркийн гол хэлэлцээрээр ирэх наймдугаар сар хүртэлх баррель газрын тосны хаалтын ханш 84.96 ам.доллар гэж тогтсон байна. Иракийн Засгийн газрын орлогын дийлэнх хэсгийг нь газрын тосны худалдаанаас бүрдүүлдэг ажээ. Ирак улс энэ жил экспортын хэмжээгээ өдөрт 3.4 сая баррель болгож нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм байна.