“Battlefield: Bad Company 2” таван сая хувь зарагджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

“Battlefield: Bad Company 2” таван сая хувь зарагджээ

“Battlefield: Bad Company 2” тоглоом гуравдугаар сарын 2-нд худалдаалагдаж эхлэхээс өмнө тоглоомын зах зээлийн шинжээч, шүүмжлэгчид уг тоглоомыг хит болно гэдэгт бүрэн итгэлтэй байсан юм. Үнэхээр ч асар богино хугацаанд амжилт, ашиг дагуулсан уг тоглоом худалдаанд гарснаас хойш ердөө хоёр долоо хоногийн дотор 2,3 сая борлогдсон. Дөрөвдүгээр сар гарахад тоглоомын цар хүрээ улам өргөжиж, тоглоомчдыг байлдан дагуулах болсон бөгөөд гуравдугаар сард зөвхөн АНУ-ын хэмжээнд 1,27 сая хувь зарагдсан байна. Харин өнөөдрийн байдлаар “Electronic Arts”-ын Швед дэх DICE студид хөгжүүлсэн, PC, PlayStation-3 болон Xbox-360 тоглоомын консол дээр гарсан М ангиллын “Battlefield: Bad Company 2” тоглоом дэлхийн хэмжээнд таван сая хувь борлогдсон талаар мэдээллээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж