
Албан мэдээгээр 2012 он гарсаар НАТО-гийн 215 цэрэг тус хотод амиа алджээ. Мужийн цагдаагийн газрын дарга Мухаммед Хуссейны мэдээлснээр ням гаригийн өглөө хотын төвд явж байсан дүүрэн зорчигчтой автобусанд дэлбэрэлт болсны улмаас дээрх гурван цэрэг амиа алдаж, өөр бусад 11 хүн хүнд шархадсан байна. Хохирогчдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд нэлээд байгаа аж. Автобус Афганистаны нийслэл Кабул хотоос Кандагар хотыг зорин явж байжээ.
Э.АНХТУЯА