Элтон Жон ижил хүйстнүүдийг өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Элтон Жон ижил хүйстнүүдийг өмөөрөв

Алдарт дуучин Элтон Жон өнгөрөгч бямба гаригт Украйны нийслэл Киев хотноо ДОХ-той хүмүүст туслах хандивын тоглолт хийжээ. Тэрбээр тоглолтын үеэр Украйнд гей хүмүүсийн эсрэг хавчлага, доромжлолыг зогсоохыг уриалсан байна. Мөн тэрбээр “Euro-2012” тэмцээнийг тасалдуулж, Украйн дахь ижил хүйстнүүдийн бие махбодийн халдлага, дайралтын талаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Украйн бол миний хоёр дахь эх орон. Би сүүлийн үед Украйнд болж буй ижил хүйстнүүдийн эсрэг хүчирхийллийн талаар уншсан. Би та бүхнээс ийм төрлийн хүчирхийллийг зогсоохыг уриалж байна” хэмээжээ. Түүний энэхүү мэдэгдлийг гудамжинд байрлуулсан том дэлгэцүүдээр олон мянган украйн эрс үзсэн байна.

Мөн Киевт бямба гаригт гей хүмүүсийн жагсаал болсон бөгөөд жагсаалыг зохион байгуулсан хүмүүс ижил хүйстнүүдийг шүүмжлэгчдэд зодуулсан гэнэ.  Элтон Жон 2005 онд хамтрагч Канадын найруулагч Дэвид Фёрнишийн хамтаар ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагад гишүүнээр элсч байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж