Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд хүчтэй аадар бороо орсны улмаас нийт 22 өрхийн эд хөрөнгө усанд урсан, гурван айл орон гэргүй болсон байна. Мөн хатуу хучилттай зам, гүүрэнд эвдрэл гарч, сумын төвийн бие засах газар, бохир усны цооног усанд автаж, хальсан байна. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Цогтцэций сумын төвд гэр оронгүй болсон иргэдэд гэр олгохоор болжээ.
Э.Сар