Европын саммит нефтийн үнийг эрс ихэсгэв

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Европын саммит нефтийн үнийг эрс ихэсгэв

Европын холбооны саммит амжилттай болж өнгөрч, дэлхийн биржүүдэд нэлээд хугацаанд ихээхэн доошилсон нефтийн үнэ эрс өсөв. Евро бүсийн санхүүгийн байдал сайжирвал дэлхийн хэмжээнд нефтийн эрэлтийг ихэсгэнэ гэж хөрөнгө оруулагчид найдаж байна.

Brent маркийн нефтийн наймдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний үнийн хэмжээ 3,45 ам.доллараар нэмэгдэн баррель нь 95 ам долларт дөхөж очив. Америкийн WTI маркийн нефтийн хольцийн үнэ 3,5 ам.доллараар нэмэгдэн нэг баррель нь 81,19 ам.доллараар зарагдлаа.

Үнийн өсөлт сүүлийн найман сарын дотор хамгийн өндөр төвшинд хүрлээ. Өмнөх өдрүүдэд нь мөн л ийм хэмжээтэйгээр үнэ нь бууж байсан юм. Тухайлбал, зургадугаар сарын 28-ны арилжаагаар баррелийн үнэ 2,5-3 ам.доллараар унасан юм.

Шинжээчид нефтийн үнэ арав хүртэл хувиар нэмэгдэнэ гэж байгаа. Ираны нефтийн нийлүүлэлтийн хориг хүчин төгөлдөр  болонгуут хоногт бараг нэг сая баррель нефтиэр экспорт буурах нь үнийг улам нэмэх бололтой.

Европын саммитаар тогтворжуулах гэрээнд нэмэлт оруулсан байгаа. Тухайлбал хүндрэлтэй банкуудаа шууд Европын холбооны тогтворжуулалтын сангаас дэмжинэ. Мөн 130 тэрбум еврогоор эдийн засгаа дэмжих ажээ.
    

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж