агентлагийн вэб-сайтын оролтод хязгаарлалт хийсэн тухай Associated
Press мэдээлэв. Компани өөрийн сайтад Ху Жиньтагийн залгамжлагч гэгдэх
Си Циньпинийн хамаатнуудын олон саяын хөрөнгийн талаар өргөн
хэмжээтэйгаар энэ баасан гаригт материал нийтэлсний дараа энэ
хязгаарлалтыг хийсэн байна.
Уг илтгэлд Си Циньпинийн гэр
бүлийнхэн компаниудад 376 сая ам.долларын хөрөнгө оруулалттай, газрын
ховор металлын компаниудад 1,73 тэрбум долларын шууд биш хөрөнгө
оруулалтай мөн технологийн холдингт 20 сая ам.доллар хийсэн гэжээ. Уг
материалыг Bloomberg агентлагийн сэтгүүлчдийн цуглуулсан албан ёсны
баримтуудад тулгуурлан нийтэлсэн гэжээ.
Си Циньпин, түүний эхнэр
болон охины хувьд ямар нэгэн хөрөнгө, санхүүгийн зөрчил байхгүй гэж
өгүүлэлд тэмдэглэжээ. Хөрөнгийн ихэнх нь Си Циньпинийн эгч ба түүний
нөхөр, охиных нь гэнэ.
Ази дахь Bloomberg-ийн сурвалжлагч Белина
Тан мэдэгдэхдээ Си Циньпинийн хамаатнуудын хөрөнгийн тухай илтгэлтэй
учраас сайтад хязгаарлалт хийсэн гэв. Хятадын аж үйлдвэр, мэдээллийн
технологийн яамны хэд хэдэн хэлтэс интернэтэд хяналт хийдэггүй гэж
мэдэгдээд байгаа ажээ.