УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшин, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан өчигдөр 13.40 цагт УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр эрхэм гишүүн “Сонгуулийн санал хураалтын явцыг маргаан будилаангүйгээр явуулсан тойргийн хорооны ажилтан гишүүдэд талархал илэрхийлж, нийт Чингэлтэйчүүдийнхээ итгэлийг даан, түмнийхээ үгийг төрийн зүрхэнд хүргэн ажиллана” гэдгээ илэрхийлэв. УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг тойргийн хорооны дарга н.Галсанпунцаг, нарийн бичгийн дарга н.Артаг нар гардуулан өглөө.
Т.МАША