Хамгийн дур булаам цагаан хоолтнуудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Хамгийн дур булаам цагаан хоолтнуудыг нэрлэв

“Амьтанд энэрэнгүй хандахын төлөөх хүмүүс” (People for the Ethical Treatment of Animals, PETA) байгууллага хамгийн дур булаам цагаан хоолтнуудыг тодруулав. 2012 онд 50 настай жүжигчин Вуди Харрельсон, 35 настай жүжигчин эмэгтэй Жессика Честейн нарыг хамгийн дур булаам цагаан хоолтнуудаар тодруулсан тухай PETA-гийн албан ёсны сайтад өгүүлжээ.

Харрельсон мах ба сүүн бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхгүй болсоор 25 жилийн нүүр үзэж байгаа а. Мах, сүү ихээр хэрэглэж байснаас түүний арьсанд тууралт гарснаар тэрээр цагаан хоолтон болохоор  шийджээ.

Честейн 15 жилийн өмнөөс цагаан хоол хэрэглэж байгаа бөгөөд сүүлийн таван жилд нь амьтны гаралтай зөгийн балаас хүртэл татгалздаг веган гэх хоолны дэглэм барьж байна. Ямар ч амьтанд зовлон учруулахгүйн төлөө үүнийг хийж байна хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ.

PETA онцолсноор цагаан хоолтон болсон цагаасаа хойш Харрельсон, Честейн нар хамтраад 4,5 мянган амьтны амийг аврахад тус болжээ.

Энэ жилд Харрельсон, Честейн нартай хамгийн дур булаам цагаан хоолтнууд цолын төлөө жүжигчин эмэгтэйчүүд Лиза Эдельштейн, Натали Портман, Оливия Уайлд, дуучин бүсгүй Фиона Эппл, дизайнер эмэгтэй Стелла Маккартни, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, “The Beatles” хамтлагийн экс Пол Маккартни, жүжигчин, хөгжимчин Жаред Лето, боксчин Майк Тайсон зэрэг олон хүн өрсөлджээ.

Өнгөрсөн 2011 онд хамгийн дур булаам цагаан хоолтнуудаар Британийн жүжигчин Рассел Брэнд ба Америкийн жүжигчин Кристен Уиг нар шалгарч байсан юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж