НҮБ ”Аз жаргалын өдөр”-ийг батлав

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

НҮБ ”Аз жаргалын өдөр”-ийг батлав

НҮБ-ын Ерөнхий ассамблей гуравдугаар сарын 20-ны өдрийг Аз жаргалын олон улсын өдөр болгох тогтоол гаргасан тухай Agence France-Presse өнгөрсөн пүрэв гаригт мэдээлжээ.

Бутаны вант улсын санаачлагаар НҮБ-ын 193 гишүүн орны төлөөлөгчид шийдвэрийг санал нэгтэйгээр баталжээ.

Ерөнхий ассамблейн  тогтоолд тэмдэглэснээр улс орнуудад энэ шинэ баярыг зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгч байна. Аз жаргалын өдраар яагаад гуравдугаар сарын 20-ныг сонгон авсныг тодруулж хэлсэнгүй.

Агентлагийн сануулснаар, олон орнууд үндэстнийхээ амьжиргааны төвшинг тооцоход эдийн засгийн үзүүлэлт бодит зураглал гаргаж чадахгүй байгаа учраас аз жаргалын төвшин гэх мэтийн хүчин зүйлийг тооцдог болжээ.

НҮБ-ын Олон улсын өдрүүдийн хуанлид 100 гаруй баяр байдгийн дотор Биологийн олон төрөл янзын өдөр (тавдугаар сарын 22), Гепатит өвчинтэй тэмцэх өдөр (долдугаар сарын 28), Төрөлх хэлний өдөр (хоёрдугаар сарын 21), Оюуны өмчийн өдөр (дөрөвдүгээр сарын 26) зэрэг тэмдэглэлт өдрүүд багтдаг.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж