Хоёр сэжигтнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Хоёр сэжигтнийг баривчилжээ

Скотленд-Ярд террорист ажиллагаанд сэжиглэсэн хоёр хүнийг олимпийн Lee Valley White Water Centre байгууламжийн ойролцоо баривчиллаа гэж Британийн The Guardian сонинд өгүүлжээ.

Цагдаа нар 18, 32 настай хоёр хүнийг Лондоны зүүн хэсэгт барвчилсан байна. Тэд исламын шашинд орсон британичууд гэнэ.

Сэлүүрт завийн слаломын тэмцээн явуулж байгаа голоос доош байх районоос Марина гэдэг эмэгтэй тэр хавьд ням гаригт сэжигтэй хүмүүс завьтай явж байна гэсэн мэдээлэл өгсний дагуу цагдаагийнхан ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн байна. Мөн районд нохойтой цагдаа нар самналт хийж гэрчүүдээс мэдээлэл авч байсан гэнэ. Завьтай гурван сэжигтэй хүнийг харсан гэх Завийн нийгэмлэгийн дуудлагаар цагдаа нар иржээ.

Баригдсан хүмүүсийн танил Мизанур Рахман гэдэг хүний ярьснаар баривчлагдсан 18 настай залууг Жамал уд-Дин, нөгөө 32 настай  хүнийг Захария гэдэг ажээ. Рахманы хэлснээр тэр хоёр муу зүйл санаж сэтгээгүй зүгээр л олимпийн уур амьсгалыг мэдрэх гэсэн гэнэ.

Lee Valley White Water Centre төвд сэлүүрт завины слаломын тэмцээн долдугаар сарын 29-нд эхэлнэ. Одоо Их Британи зуны олимпийн тоглолтын аюулгүй байдлыг хамгаалах ноцтой арга хэмжээ авч байна. Сарын дараа эхлэх олимпийн тоглолтыг аюулгүйн албаны 40 орчим мянган ажилтан хамгаалах юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж