
Эмэгтэйчүүдтэй дахин холбогдох эхний оролдлогууд амаргүй байх болно. Хуучин найз бүсгүйн сэтгэлийг эргүүлэхийн тулд, эсвэл түүнээс өшөө авахын тулд хэн нэгнийг орондоо оруулах гэж оролдох нь тэнэг хэрэг. Харин та одоо ганц бие эр учираас ганц бие эрийн хийдэг зүйлийг хий. Хэн нэгэнтэй дахин болзож эхлэхийн тулд хуучин найз бүсгүйгээсээ холбоогоо бүр мөсөн тасал. Хэрэв бүсгүй өөрийг нь гомдлоо мартахын тулд ашиглаж байгааг мэдвэл нүүрийг чинь гарцаагүй маажиж ч мэднэ. Зарим эрчүүд амралтын өдрүүд бүрд анд гардаг бол зарим нь бүсгүй хүнийг дахин шохоорхож эхлэх хүртэл хэдэн сар болдог.
Юу ч болж байсан тохирох мөчийг хүлээх нь зүйтэй. Эхлээд цоглог болж дараа нь хөдлөх хэрэгтэй.
Салалтын дараа сэтгэлээр унах нь олонтаа тохиолдоно. Бүгд жаргалтай байхад ганц та л тамд унасан юм шиг үг үйлдэл болгон чинь түүнийг санагдуулж, түүнийг эргүүлэн авчрахыг хүсч байгаа.
Энэ үед өөр бүсгүйн тухай бодох ч хэрэггүй. Эмэгтэйчүүд ийм гомдол цөхрөл, сэтгэлийн шаналлыг бээрийн цаанаас ч мэдэрч чадна. Энэ нь тэдэнд тйим ч таатай санагдахгүй. Та магадгүй нэг шөнийн явдал эсвэл өөр хүнтэй болсноор хуучин найз бүсгүйгээ мартана гэж бодож байж магад. Гэхдээ энэ үйлдэл байдлыг улам дордуулж магад.
Хуучин найз бүсгүйгээ санаж шаналахын оронд ганц бие байхын сайн талыг нь олж хар. Найзуудтайгаа хөгжилд. Хүссэн үедэ хүссэн зүйлээ хийх эрх чөлөөг мэдэр. Хамгийн гол нь хүссэн хүнтэйгээ байх боломжыг бүү алд. Ганцаардаж, хэн нэгний орон зай үгүйлэгдэж байгааг мэдрэхээ больсон үед өөр бүсгүйн тухай бодож эхэл.
хэрвээ урьд нь ганц бие эрчүүдэд атаархдаг байсан бол одоо тэдний нэг болсондоо баярла.
Эргэн тойрноо ажигла. Одоо хөгжилдөх цаг болсон. өнгөрч баларсан харьцаагаа оршуулж, ганц бие амьдралынхаа төлөө хундага өргө. Энэ бүх хугацаанд үгүйлж байсан мартахаа шахсан зүйлээ хий.
Найзуудаа дууд. Тэд таны гашуудлын тухай сонсоод танд зориулсан үдэшлэг зохиох нь гарцаагүй. хэн нэгнийг дэгээдэх нь зорилго чинь биш гэдгийг сана. Энэ бол эрчүүдийн ертөнцөд дахин хөл тавих алхам.
Очдог газраа соль. Нэгэнт ганц бие эр хүн болсноос хойш хуучин зуршлаа хаях хэрэгтэй. Байнга ордог газраар эргэлдэхээ больж шинэ нутаг эрж ол.
Гэрлээгүй, сайхан бүсгүйчүүд очдог газар хай. Тэндээс шинэ танилцах бүсгүй чинь таагүй дурсамжтай эрийг биш цоо шинэ хэн нэгнийг олж харж магад. Шинэ газар ямар ч адал явдал эхлүүлэхэд тохиромжтой.
Чөлөөт цагаа бүрэн дүүрэн ашигла.
Чөлөө зав их байх тусмаа боомж төдий чинээ гарч ирнэ. Хэн нэгэнтэй жинхэнэ харилцаа үүсгэхэд хугацаа хэрэгтэй. гэхдээ энэ нь ганц бие эрийн хувьд олон давуу талыг бий болгож байдаг. Хуучин найз бүсгүй чинь хоол хийдэг байсан одоо өөрөө хийж сур. Спорт, бялдаржуулах урлагаар хичээллэ. Амралт, аялалд яв.
Хэн нэгэнтэй тогтоосон дотно харьцаа төгсгөл болох амаргүй байдаг. Гэхдээ санаа зовох хэрэггүй. хаа нэгтээ өөртэй чинь адил маш олон бүсгүй тантай учрахыг хүлээж байгаа гэдэгт итгэ. Хүлээх хэрэг юу байна.
Бэлтгэсэн Н. Энх