”Ялагдашгүй Армада” шинэ түүхийн эзэд боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

”Ялагдашгүй Армада” шинэ түүхийн эзэд боллоо

"Евро-2012"-ын аварга Испанийн шигшээ баг

Украйны нийслэл Киев хотын Олимпийн цэнгэлдэхэд болсон "Евро-2012" тэмцээний финалын тоглолт 4:0 харьцаатай Испанийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж, "Ялагдашгүй Армада" гурван том тэмцээнд дараалан түрүүлсэн түүхэн дэх анхны баг болж, нэрээ мөнхөллөө. 2010 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Швейцарийн багт хожигдсоноос хойш ганц ч ялагдал хүлээгээгүй, босоо байгаа яруу алдарт Испанийн шигшээ ийнхүү олон шинэ амжилтаар түүхийн хуудсаа зузаатгаж байна. Давид Сильвагийн мөргөж оруулсан гоол, Йорди Альба төгсгөлийг нь тавьсан довтолгооны хувилбар, "Челси"-гийн хамтрагч болох Фернандо Торрес, Хуан Мата нарын гоолын ачаар Испанийн баг ялалт байгуулж, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалд хамгийн олон гоолын зөрүүгээр өрсөлдөгчөө буулган авсан амжилтын эзэд болов. 

Италичууд сүүлчийн буюу гурав дахь солилцоогоо хийсний дараахан Тьаяго Мотта 60 дахь минутад гэмтэл авснаар талбайг чөлөөлж, Италийн шигшээ тоглолтын сүүлийн 30 минутыг 10-уулаа өнгөрүүлэх болсон юм. Гэхдээ хүн дутуу болохоос өмнө ч тив, дэлхийн аварга испаничууд талбайд илүүрхэж, тоглолтын харьцаа хэдийнэ 2:0 харьцаатай болсон байсан тул Анри Делонийн цомд нэрээ шивүүлэх эрхээ өвөртлөөд байсан гэж болно. Испаничуудын тоглолт, тэр тусмаа хагас хамгаалагчдын ур чадвар гайхалтай байж, Сеск Фабрегас, Шави нарын тоглолт багийн амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тоглолтын 75 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан "Алтан жаал" Фернандо Торрес 84 дэх минутад тооны харьцааг 3:0 болгож, улмаар 88 дахь минутад Торресийн тун ухаалаг дамжуулалтаар Хуан Мата гоолдсон юм. "Евро-2012" эхэлсэн цагаас хойш сэлгээний суудлаас багаа дэмжиж байсан Мата финалын тоглолтод 87 дахь минутад талбайд гармагцаа гоолдсон, ингэхдээ шинэ түүхийг бүтээсэн гоолын эзэн болсон нь энэ байлаа.

Италийн шигшээ багийн тухайд гоолын боломж бий болгож байсан ч өрсөлдөгчийнхөө энд хүрсэнгүй. Хөлбөмбөгийн түүхийг бичилцэж, олон агуу амжилтын эзэн болсон тэд энэ удаад мөнгөн медальтай нутаг буцаж байна.

Ийнхүү "Ялагдашгүй Армада" Буурал тивийн аваргад хоёр дараалан ноёлсон, Фернандо Торрес "Евро"-гийн хоёр ч тэмцээний финалд гоолдсон, Висенте дел Боске Испанийн шигшээг удирдаж, тив, дэлхийн аваргад цойлсноор Баруун Германы Хельмут Шёны амжилтыг давтсан гээд шинэ түүхийн, шинэ амжилтын эзэд болов.

ТЭД ӨНӨӨ ЦАГИЙН БОСОО АВАРГУУД!!!

ИСПАНИ

Шат

ИТАЛИ

Өрсөлдөгч

Үр дүн

Хэсгийн шат

Өрсөлдөгч

Үр дүн

Итали

1-1

Тоглолт-1

Испани

1-1

Ирланд

4-0

Тоглолт-2

Хорват

1-1

Хорват

1-0

Тоглолт-3

Ирланд

2-0

 

1.Испани – 7 оноо

2.Итали – 5 оноо

3.Хорват – 4 оноо

4.Ирланд – 0 оноо

Хэсгийн дүн

 

1.Испани – 7 оноо

2.Итали – 5 оноо

3.Хорват – 4 оноо

4.Ирланд – 0 оноо

 

 

Өрсөлдөгч

Үр дүн

Хасагдах шат

Өрсөлдөгч

Үр дүн

Франц

2-0

Шөвгийн найм

Англи

0-0 (4-2 пен)

Португаль

0-0 (4-2 пен)

Хагас шигшээ

Герман

2-1



Итали болон Испанийн шигшээ багууд өмнө нь 30 удаа таарч тоглож байсан,
үүнээс 10 удаад нь Итали илүүрхэж, Испани найман тоглолтод хожиж байсан
бол үлдсэн 12 тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ. "Евро-2012"-оос өмнө
хамгийн сүүлд тус хоёр баг 2011 оны наймдугаар сард Бари хотноо нөхөрсөг
тоглолт хийхэд италичууд 2:1-ээр хожсон байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.


С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж