Хятадын Төв банк хүүгээ өсгөж болзошгүй гэлээ | News.MN

Хятадын Төв банк хүүгээ өсгөж болзошгүй гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Хятадын Төв банк хүүгээ өсгөж болзошгүй гэлээ

Хятадын Үндэсний статистикийн газар өчигдөр өнгөрөгч дөрөвдүгээр сарын эдийн засгийн эргэлтийн тоо баримтыг гаргажээ. Зарим мэргэжилтнүүдийн уг статистикийн тоо
баримтаас
оны дундуур барааны үнэ оргилдоо хүртэл өсөх төлөвтэй байгааг олж
харжээ.

Дөрөвдүгээр сард, Хятадын хэрэглээний үнийн үзүүлэлт (CPI) өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.8 хувь,
аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийн зах зээлд шилжсэн үнэ (PPI) өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.8 хувиар
тус, тус
өсч, бүгд гуравдугаар
сараас тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Үнийн үзүүлэлтүүд өсч буй энэ байдлыг он
гарснаас хойш бий болсон хүчин зүйл болон гадаад зах зээлийн байдал зэрэг нь нөлөөлсөн бололтой.

Тиймээс цаашид үүсч болзошгүй инфляцын өсөлтөд сэрэмжтэй
байх хэ
рэгтэй тухай Азийн
Хөгжлийн
банкны Хятадад суугаа т
өлөөлөгчдийн газрын ахлах эдийн засагч, судлаач Жуан Жянь радиод өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн
байна. Хэрвээ оны дунд үеийн барааны үнийн төвшин гурван хувиас хэтэрвэл
Хятадын Төв банк хүүгээ өсгөж болзошгүй гэнэ.

Б.СҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж