Сонгуулийн тойргийн хороод дүнгээ танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тойргийн хороод дүнгээ танилцуулж байна

УИХ-ын сонгуулийг энэ жил хот, хөдөөгийн 26 тойрогт явуулсан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн сонгуулийн тойргийн хороны дарга нар сонгууль явуулсан дүн, бичиг баримтаа СЕХ-нд танилцуулж байна.

Нийслэлийн тойргийн хороод эхний ээлжинд дүнгээ танилцуулж байгаа бол өнөө оройдоо Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгийн тойргийн хороодын дарга нар нийслэлд ирж саналаа танилцуулах ажээ. Орон нутгийн тойргийн хороодын удирдлага маргааш, нөгөөдөр хүрэлцэн ирж дүн танилцуулах ажил үргэлжлэх юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж