Samsung Galaxy Nexus-ыг АНУ-д худалдахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy Nexus-ыг АНУ-д худалдахыг хориглолоо

АНУ-ын Калифорнийн шүүхээс “Samsung” корпорацийн худалдаанд гаргасан “Galaxy Nexus” ухаалаг гар утсыг АНУ-д худалдахыг хоригложээ. Учир нь “Apple” корпораци  “Galaxy Nexus” ухаалаг гар утасны зохиогчийн эрхийн асуудлаар “Samsung” корпорацийг шүүхэд өгсөн байна. Тус корпораци “Samsung” корпорацийг өөрийн загварыг  илэрхий хууль бусаар хуулбарлан үйлдвэрлэсэн хэмээн буруутгасан байна.

Мөн өнгөрсөн долоо хоногийн эхээр  “Samsung” корпорацийн “Galaxy Tab 10.1”  таблетыг АНУ-д  худалдахыг хориглосон. Өмнөд Солонгосын “Samsung” корпораци шүүхээс өнгөрсөн баасан гаригт гаргасан энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаа ажээ.

Тэд “Бид “Galaxy Nexus” ухаалаг гар утсыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд хуулийн хүрээнд боломжтой бүх арга хэмжээг авна” хэмээн мэдэгджээ. Эдгээр хоёр фирмүүд нь  ухаалаг гар утас, таблет үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчид, өрсөлдөгчид билээ.

Калифорнийн шүүх “Samsung” болон “Apple” корпорациудын хоорондох  хуулийн янз бүрийн хэргийг шийдвэрлэсээр ирсэн. 2011 оны арван хоёр сараас хойшхи гурван сарын хугацаанд  “Apple” корпораци “iPad”-ныхаа худалдаанаас 15.43 сая ам.доллар буюу бараг хоёр дахин их ашиг олсон байна. Мөн 2012 оны эхний хагаст 13.6 сая ам.долларын ашиг олжээ. Энэ нь дэлхийн таблет үйлдвэрлэлийн 63 хувийг эзэлсэн байна. Харин “Samsung” корпораци ижил хугацаанд 1.6 ам.долларын ашиг буюу дэлхийн зах зээлийн  7.3 хувийг эзэлжээ. “Apple” корпорацийн “iPhone” болон  “iPad”-н худалдааны амжилт нь дэлхийн  хамгийн ашигтай компани болгосон байна. Харин “Samsung” корпораци “Galaxy” нэрийн бүтээгдэхүүнээрээ үлэмж хэмжээний амжилт олжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж