Техник технилоги хурдацтай хөгжиж түүнийг даган бидний амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөөр байгаа билээ.
Автоматжуулсан гэр, ухаалаг гар утас гээд л маш олон шинэ технилогиуд бидний амьдралын нэг хэсэг болсоор байна.
Харин зохион бүтээгчид жолоочгүй машин буюу өөрөө жолоодогч машиныг бүтээсэн ба энэ нь бидний амьдралын нэг хэсэг болоход тун ойрхон байна.
Японы засгийн газар өөрөө жолоодогч машиныг 2020 оны эхээр нийтийн замд ажиллуулж эхлэхийг зөвшөөрчээ.
Nissan, Toyota, Honda болон Mazda зэрэг японы автомашин үйлдвэрлэгчид өөрөө жолоодогч машиныг үйлдвэрлэн иргэддээ хэрэглүүлэх ба хэрвээ өөрөө жолоодогч машин ямар нэгэн алдаа, осол гаргасан тохиолдолд үйлдвэрлэгч компанитай шууд хариуцлага тооцохоор шийдсэн байна.
Т.МӨНХТҮВШИН