“Петрочайна”-д холбогдох хэргийг маргааш хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

“Петрочайна”-д холбогдох хэргийг маргааш хэлэлцэнэ

Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн нэхэмжлэлтэй Петрочайна Дачин Тамсаг /Монгол/ ХХК-д холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд  анхан шатны шүүхээр шийдвэрлэж тус компани нь Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүйг тогтоож, байгаль орчинд учруулсан 1.3 тэрбум төгрөгийг гаргуулж Матад сумын төсөвт олгохыг даалгах шийдвэр гаргасан билээ.

Харин хариуцагч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд 15 нүүр бүхий хариу тайлбарыг гаргасан юм. Энэхүү гомдлыг нийслэлийн шүүхэд маргааш 09.00 цагт хэлэлцэхээр болжээ.

Энэ хэргийн давж заалдах шатны хурал зургадугаар сарын 18-нд болох байсан ч Петрочайна Дачин Тамсаг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч солигдсон тул хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй байгаа учраас хурлыг хойшлуулах хүсэлт тавьснаар долдугаар сарын 2-нд хэлэлцэхээр хойшлуулсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж