Тиймээс УИХ, НИТХ-ын сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн хоёр сарын хугацаанд түр зогссоноос үүдэн шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй иргэд энэ сарын 10-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг УБЕГ-аас анхааруулж байна.
Монгол Улсын Засгийн газраас иргэний цахим үнэмлэхийг иргэнд эхний удаа үнэ, төлбөргүй олгохоор шийдвэрлэсэний дагуу үнэ төлбөргүй эхний ээлжинд олгоно. Харин цаашид цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийгдэж хаягийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд иргэд тодорхой хэмжээний төлбөртэйгээр шинэ үнэмлэх авах юм.
Энэ сарын 10-ны өдрийг дуустал (7, 8-ны бямба, ням гарагуудад мөн адил) нийслэл, аймгийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нар өдөр бүр ажиллах тул энэ хугацаанд харъяа оршин суух газартаа хандаж шилжилт хөдөлгөөнөө хийлгэх, хувийн мэдээлэл нь алдаатай тохиолдолд залруулах боломжтой. Иргэд дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийлгэнэ ёстой юм байна.