“Зоос” банкны хэргийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

“Зоос” банкны хэргийг хэлэлцэнэ

“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал энэ сарын 3-нд буюу ирэх мягмар гаригт болох тов гарчээ.  Шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд 14.00 цагт болох юм байна.
Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Насанбат болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нар оролцоно.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3-т зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгаж яллах дүгнэлт үйлджээ. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.    

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж