Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын мажоритари 30 тойргийн урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд тойргоос 30, намын жагсаалтаар 15 суудал тус тус авах юм.
НИТХ-ын сонгуульд Ардчилсан Нам 20 тойрогт, МАН 10 тойрогт нь ялалт байгуулжээ.
НИТХ-ын сонгуульд 517.417 хүн санал өгсөн байна. Нам эвсэл:
- АН-35,53 хувь
- МАН-26,15 хувь
- МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-22,77 хувь
- ИЗНН-8,02 хувь
- Гуравдахь хүчин эвсэл-2,53
- МУНН-2 хувь
- Эх орон нам-0,52
- Иргэний хөдөлгөөний нам 0,91 хувь
- Эх орончдын нэгдсэн нам 0,46 хувь
- МСДН-0,21 хувийн санал тус тус авсан байна.
Сонгуулийн хуулинд заасны дагуу нам эвслүүдэд 5 хувийн босго тавьж, түүнийг давсан намууд суудал авах эрхтэй болно. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд 5 хувийн босгыг давсан МАН, АН, Иргэний зориг ногоон нам, МАХН-МҮАН-ын Шудрага ёс эвсэл гэсэн дөрвөн нам байна. Энэ дөрвөн намд 15 суудлыг дараах байдлаар хуваарилжээ.
Үүнд:
- АН 6 суудал
- МАН 4 суудал
- МАХН 4 суудал
- ИЗНН 1 суудал тус тус авсан байна.
Ингээд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчид:
- АН 26 суудал
- МАН 14 суудал
- МАХН-МҮАН-ын Шудрага ёс эвсэл 4
- ИЗНН 1 суудал суудлыг тус тус авсан байна.
Ш.ЧИМЭГ