Том Крузын бүтэлгүйтсэн гурван гэрлэлт

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Том Крузын бүтэлгүйтсэн гурван гэрлэлт

Америкийн алдарт жүжигчин, найруулагч Том Круз өнөөг хүртэл гурван удаа гэрлэсэн билээ. Тэрээр гурав дахь гэрлэлт нь үнэхээр сайхан байх болно гэж бодож байсан нь дамжиггүй. Гэвч түүний аз жаргалтай гэрлэлт нь мөнхөд үргэлжилсэнгүй. Түүний гурав дахь эхнэр Кейт  Холмс салах өргөдлөө өгөөд байгаа билээ. Ингээд та бүхэнд түүний гурван эхнэрийн тухай хүргэе.

Анхны эхнэр Мими Рожерс

Анх Том Круз 1987 онд 24 настайдаа Америкийн жүжигчин Мими Рожерстой гэрлэсэн. Энэ үед Мими 31 настай байжээ. Тэд ердөө 2 жил хамтдаа байгаад 1989 оноос тусдаа амьдрах болж, 1990 онд албан ёсоор салсан байна. Тэд хүүхэдгүй байжээ. Тэднийг салах болсон шалтгааныг хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим хэсэг нь Том Крузыг хувийн амжилтаа хэт их бодсоноос болж салсан гэж буруутгадаг. Харин тэднийг хүүхэдтэй болж чадаагүй учраас тэр тал дээр асуудалтай байсан гэж үзэх хүмүүс ч байдаг. Гэвч эцэст нь тэдний шашны талаарх үзэл бодол нь нийлээгүй учраас салсан нь мэдэгдсэн юм.

Хоёр дахь эхнэр Николь Кидман

Том Круз Австралийн алдарт жүжигчин, дуучин, найруулагч, хүмүүнлэгийн ажилтан Николь Кидмантай ханилан суусан билээ. Тэд 1990 оны 12 сард гэрлэсэн. Энэ үед Том Круз 28 настай, харин Николь Кидман 23 настай байжээ. Тэд Холливудын хамгийн сайхан хос, хамгийн бат бөх гэр бүл гэгдэж байсан юм.

Харамсалтай нь тэд 2001 оны хоёрдугаар сард салахаар болж, 2001 оны наймдугаар сард гэрлэлтээ цуцлуулсан байна. Хосууд өргөж авсан хоёр хүүхэдтэй байсан.

Том охиныг нь Изабелла гэдэг бөгөөд одоо 19 настай. Харин хүү Коннор нь одоо 17 настай. Тэднийг салах үед хүмүүс тэдний гэрлэлтийг “хиймэл, сурталчилгаа байсан”  гэцгээж байжээ. Харин Николь Кидман үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Надад сайн эхнэр байх нь хэтэрхий амархан байсан учраас би үүнээс залхаж эхэлсэн. Би түүнийг амьдралын минь хань байгаасай гэж хүссэн. Гэхдээ тэр биш байсан” гэжээ. 

Гурав дахь эхнэр Кейт Холмс

Алдарт жүжигчин эрийн гурав дахь сонголт нь Кейт Холмстой байв.

Тэд 2006 оны арваннэгдүгээр сард гэрлэсэн бөгөөд Том Круз 44 настай, Кейт Холмс 27 настай байжээ. Тэд Сури гэдэг охинтой.

Элдэв хэл аманд өртдөггүй үлгэр жишээ гэр бүл мөн л бутрах болсон нь өчигдрөөс хэвлэлүүдээр цацагдсан. Тэднийг яагаад салах тухай олон таамаглалууд цуварч байна.

Гэрлэлтийн улмаас Кейтийн хувийн амжилт буурсан нь нууц биш юм.  Мөн тэдний хүүхдээ өсгөх арга барил нь зөрчилддөг байна. Кейт охиноо энгийн хүүхдүүдтэй хамт энгийн сургуульд явуулахыг хүсдэг бол харин Круз түүнийг хамгаалалттай, дэг журам багатай амьдруулахыг хүсдэг байна.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж