Бээжинд Монголын уул уурхайн асуудлаар чуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Бээжинд Монголын уул уурхайн асуудлаар чуулжээ

Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах бодлого, хууль тогтоол болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааны төслийг танилцуулах чуулга уулзалт өчигдөр Бээжин хотод болжээ. Монголын “Шиндү” уул уурхайн ХХК, Хятадын “Баруун хязгаарын уул уурхай” ХХК, Өвөр Монголын уул уурхайн холбоо зэрэг 30 гаруй аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй төлөөлөгч уг чуулга уулзалтад оролцжээ.
Энэ үеэр Хятадын газрын нөөц баялгийн яам, худалдааны яам, Монголын Эрдэс баялга, эрчим хүчний яам, Монголын уул уурхайн нийгэмлэгийн холбогдох удирдагч, мэргэжилтнүүд оролцож үг хэлсэн байна.
Монголын “Шиндү” уул уурхайн ХХК-ны ерөнхий захирал Жан Шили хэлэхдээ, Хятадын өнгөт металийн бүтээн байгуулалтын ХХК-гийн Монгол Улсад хөрөнгө оруулж байгуулсан Төмөртийн овоо цайрын хүдрийн уурхай ашиглалтад орсон таван жилийн турш нийт 57 сая ам. долларын татвар төлж, Монголын нийгмийн олон салбарт хоёр сая гаруй ам.доллар хандивласан гэжээ.
Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж