
Энэ үеэр Хятадын газрын нөөц баялгийн яам, худалдааны яам, Монголын Эрдэс баялга, эрчим хүчний яам, Монголын уул уурхайн нийгэмлэгийн холбогдох удирдагч, мэргэжилтнүүд оролцож үг хэлсэн байна.
Монголын “Шиндү” уул уурхайн ХХК-ны ерөнхий захирал Жан Шили хэлэхдээ, Хятадын өнгөт металийн бүтээн байгуулалтын ХХК-гийн Монгол Улсад хөрөнгө оруулж байгуулсан Төмөртийн овоо цайрын хүдрийн уурхай ашиглалтад орсон таван жилийн турш нийт 57 сая ам. долларын татвар төлж, Монголын нийгмийн олон салбарт хоёр сая гаруй ам.доллар хандивласан гэжээ.
Б.СҮРЭН