байдлаар УИХ-ын сонгуулийн тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдээс ялагч 46
хүний нэр тодроод байна. Үлдсэн хоёр мандатын эзэд 28 хувийн босго давж
чадаагүй тул нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дахин санал
хураалтаар тодруулахаар боллоо.
Харин одоо таван хувийн саналын
босго алхсан улс төрийн намууд жагсаалтаар УИХ-д суух хүмүүсээ тодруулах
ажилд орж байна. Нам, эвслийн нэрээр авсан саналаар Ардчилсан нам
35,32 хувь, МАН 31,31 хувь, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 22,31 хувь,
Иргэний Зориг Ногоон Нам 5,5 хувийн санал авч жагсаалтаар нэр дэвшүүлэх
эрхтэй болоод байна.
Жагсаалтаар нийт дүнгээрээ 28 гишүүн УИХ-д
орж ирэх ёстой. Тэгвэл урьдчилсан байдлаар АН 11, МАН ес, МАХН-МҮАН-ын
“Шударга ёс” эвсэл зургаа, ИЗН хоёр хүнийг УИХ-д оруулж магадгүй байна.
Таван хувийн босго алхаж чадаагүй бусад нам, эвслийн оноог дээрх гурван
нам, нэг эвсэлд хуваахаар ийм байдлаар суудал хуваарилагдаж магадгүй
урьдчилсан төлөвтэй байгаа юм.
Ингэвэл АН-аас Н.Алтанхуяг,
З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж,
Р.Бурмаа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, Б.Мэдрээ, Л.Гансүх нар, МАН-аас
С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан,
Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар орж ирэх бололтой.
Харин МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Ч.Улаан, Н.Батцэрэг, М.Сономпил,
Ц.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Цолмон, ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл нар
УИХ-ын гишүүн болж магадгүй байна. Хэрхэх нь ирэх долоо хоногт тодорхой
болно.