
Харин одоо таван хувийн саналын босго алхсан улс төрийн намууд жагсаалтаар УИХ-д суух хүмүүсээ тодруулах ажилд орж байна. Нам, эвслийн нэрээр авсан саналаар Ардчилсан нам 35,32 хувь, МАН 31,31 хувь, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 22,31 хувь, Иргэний Зориг Ногоон Нам 5,5 хувийн санал авч жагсаалтаар нэр дэвшүүлэх эрхтэй болоод байна.
Жагсаалтаар нийт дүнгээрээ 28 гишүүн УИХ-д орж ирэх ёстой. Тэгвэл урьдчилсан байдлаар АН 11, МАН ес, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл зургаа, ИЗН хоёр хүнийг УИХ-д оруулж магадгүй байна. Таван хувийн босго алхаж чадаагүй бусад нам, эвслийн оноог дээрх гурван нам, нэг эвсэлд хуваахаар ийм байдлаар суудал хуваарилагдаж магадгүй урьдчилсан төлөвтэй байгаа юм.
Ингэвэл АН-аас Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг, Б.Мэдрээ, Л.Гансүх нар, МАН-аас С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар орж ирэх бололтой. Харин МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Ч.Улаан, Н.Батцэрэг, М.Сономпил, Ц.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Цолмон, ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл нар УИХ-ын гишүүн болж магадгүй байна. Хэрхэх нь ирэх долоо хоногт тодорхой болно.