Мажоритараар буюу тойрогт 30 нэр дэвшигчийг сонгож, пропорциональ буюу
жагсаалтаар 15 төлөөлөгчийг НИТХ-д оруулах юм. Иргэдийн төлөөлөгчдийн
сонгуулийн дүнгээр Ардчилсан нам 20 тойрогт, МАН 10 тойрогт нь ялалт
байгуулсан байна.
НИТХ-ын сонгуульд 517.417 хүн санал өгсөн байна. Үүнээс Намд өгсөн саналын хувийг тооцвол:
АН- 35.53 хувь
МАН- 26.15 хувь
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл- 22.77 хувь
ИЗНН-8.02 хувь
Гурав дахь хүчин эвсэл- 2.53 хувь
МУНН-2 хувь
Эх орон нам -0.52 хувь
Иргэний хөдөлгөөний нам-0.91 хувь
Эх орончдын нэгдсэн нам- 0.46
Монголын социал демократ нам – 0.21 хувийн саналыг тус тус авчээ.
Намд өгсөн саналыг намуудад хуваавал жагсаалтаар МАН-4, АН-6, ИЗНН-1, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл 4 суудал авах юм. Нийлбэр дүнгээр МАН-14, АН-26, ИЗНН-1 суудлыг авсан байна.
Ардчилсан нам
- Д.Байдраг -41,39
- Б.Түвшин – 44,02
- Ц.Буяндалай – 36,71
- Ц.Энхцэнгэл- 32,48
- С.Үнэн – 35,46
- Б.Отгонбаяр -34,05
- Ж.Амарсанаа-38,15
- Д.Бадарсан -36.36
- С.Очирбат -34.38
- Т.Бат-Эрдэнэ- 32.45
- Ц.Баатархүү -31.03
- Л.Наранбаатар- 31.84
- Л.Нарантуяа -37.04
- Д.Оросоо- 38.46
- Ц.Одонтунгалаг-39.38
- Ц.Алтанцэцэг -35.71
- Л.Сайнтөгс-29.42
- Ш.Одгэрэл – 30.10
- Т.Болдбаатар-33. 6
- Д.Энхсайхан-32.08
Монгол Ардын нам
- Б.Энх-Амгалан – 33,85
- Ц.Сандаг-Очир -45,07
- С.Амарсайхан-55,97
- Г.Ганбаяр-37,12
- Б.Төмөрчулуун- 33.99
- Б.Баярмагнай -34,90
- Г.Төмөрбаатар- 35.06
- Д.Ганболд -32,29
- Г.Авирмэд – 27.99
- Р.Дагва – 32,86
Нэгдсэн дүнгээс харвал НИТХ-д Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, ирэх дөрвөн жил нийслэлийг удирдах эрхтэй боллоо.