Кенид тусламжийн ажилтнуудыг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Кенид тусламжийн ажилтнуудыг барьцаалжээ

Сомали улсын хилтэй ойр орших  Кенид ажиллахаар очсон тусламжийн дөрвөн ажилтныг барьцаалжээ. Тэд Дадааб хотод орших  450 мянга гаруй Сумали өрхтэй хуаран руу явж байхдаа ийнхүү дээрэмчдэд барьцаалагдсан байна. Энэ хотод өнгөрсөн жил мөн хэдэн тусламжийн ажилчид барьцаалагдаж байсан гэнэ.

Дээрэмчид дайрах үед цувааг хоёр машин хамгаалж явсан бөгөөд нэг нь зугатаасан байна. Хоёр дахь машины жолооч нь дээрэмчдэд буудуулж, нас барсан байна.

Энэхүү дайралтын үеэр мөн Норвегийн дүрвэгчдийн байгууллагын хоёр Кени ажилтан амиа алджээ.

Эдгээр барьцаалагдсан хүмүүс нь Норвегийн дүрвэгчдийн байгууллагад ажилладаг байсан ба Канад, Норвеги, Пакистан, Филиппиний  иргэд ажээ. Кенийн албаныхан энэхүү халдлагад Аль-Шабаб бүлэглэлийн дэмжигчдийг сэжиглэж байгаа юм байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж