Microsoft илүү давшингүй маркетинг баримталж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Microsoft илүү давшингүй маркетинг баримталж байна

“Microsoft Corp” компани өнөөдөр Office программынхаа шинэ хувилбарыг
танилцуулах гэж байна. Шинээр гаргаж буй “Office 2010” нь вебээс ашиглах
боломжтой бөгөөд хэрэглэгчдэд үнэгүй хүрэх болно. Энэ програмын
хэрэглэгчид интернетэд холбогддог ямар ч компьютерыг ашиглан, дуртай
газраасаа өөрийн файлууд дээр ажиллах боломжтой болж байна.
Шинээр гаргаж байгаа программын үнэгүй хувилбарыг мөн санал болгож байгаа ч тус компанийн орлогын 29 хувийг бүрдүүлдэг оффисын программуудыг бүгдийг нь “Microsoft Corp” үнэгүй болгохгүй. Үнэгүй программ нь илүү цөөхөн сонголт, боломжтой байх болно. Харин бүрэн хувилбараар ашиглах бол лицензын үнэ төлөх ёстой. Үнэгүй программ хийх тал дээр “Microsoft” өрсөлдөгчдөөсөө хойно хоцорч байгаа ч “Microsoft” компанийн “Word”, “Excel”, “Power Point” программыг хүмүүс өргөн хэрэглэдэг бөгөөд зах зээлийн 81 хувийг эдний бүтээгдэхүүн эзэлж байна.  Шинээр гаргаж буй “Office-2010”-ын дэд программууд нь интернеттэй илүү уялдаатай ажиллах болно. Жишээ нь “Outlook” и-мэйлийн программыг ашиглан “Facebook”, “Linkedln” зэрэг харилцааны сайтууд руу мэдээлэл дамжуулах боломжтой гэнэ.
Т.Санаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж