Дэлхийн өнцөг булан
бүрт байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл, технологи бүтээхийн эрэлд
инженер, техникчид толгойгоо гашилгаж байна. Тэгвэл өнгөрсөн долоо
хоногт цагт 155 миль хурдлах чадалтай, 23 хүний суудалтай цахилгаан
хөдөлгүүрт автобусыг Шанхай хотод болсон байгальд ээлтэй авто
үзэсгэлэнгийн үеэр АНУ-ын “Peugeot SXC” компанийн инженерүүд олонд
сонирхууллаа. Технологи, эд, анги нь биологийн урвалд ордог дэлхийн
анхны бүрэн эко автобус болох уг машиныг зургаан жилийн нөр их
хөдөлмөөрөөр бүтээснээ зохион бүтээгчид нь ярьсан байна. Түүнчлэн энэ
үеэр “Zyvex” компани нанотехнологийн аргаар энгийн усан онгоцноос 75
дахин хөнгөн, 40 дахин илүү хүчтэй, 400 хувиар бага шатахуун
зарцуулалттай, байгаль орчинд ээлтэй онгоц бүтээснээ дэлгэсэн байна.
Байгальд ээлтэй авто машин
үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнд 4000 гаруй хүн бүтээлээ дэлгэсэн бөгөөд нар,
салхины эрчим хүчээс гадна цахилгаанаар ажилладаг хурд, хүчний гайхамшиг
болохуйц машин бүтээсэн байжээ. Гэхдээ үзэсгэлэнд тавигдсан машинуудын
ихэнх нь туршилт болоод анхны бүтээгдэхүүн тул худалдаанд гарах, өргөн
хэрэглэх цаг нь болоогүй аж. Инженер, зохион бүтээгчид үзэсгэлэнгийн
үеэр “Хүн төрөлхтөн 2016 оноос байгальд ээлтэй машин, техник,
технологийг хэрэглэж эхлэх бөгөөд, 2020 онд гар утас шиг энгийн хэрэглээ
болсон байх болно” гэсэн байна.
Х.Ананд