Хонконгийн Ерөнхийлөгч тангарагаа өргөлөө

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Хонконгийн Ерөнхийлөгч тангарагаа өргөлөө

Өнөөдөр Хонконгийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Leung Chun-ying Ерөнхийлөгчийнхөө тангарагийг өргөлөө.  Тэрбээр улс орноо батлан хамгаалж, хууль, ёсоо хүндлэн дээдлэхээ тангарагласан байна. Дараа нь тэрбээр  БНХАУ-н Ерөнхийлөгч Ху Жин Таотай гар барьжээ. 

Энэхүү тангараг өргөх ёслол дээр БНХАУ болон Хонконг улсын төрийн далбай намирч байсан  байна. Энэ жил  Хонконгийн Ерөнхийлөгч эрх мэдлээ шилжүүлэн авч, тангараг өргөж буй энэхүү ёслолын 15 жилийн ой тохиожээ. 

Хонконгийн шинэ Ерөнхийлөгч Leung Chun-ying энэ оны гуравдугаар сард  Ерөнхийлөгчид нэр дэвшиж, сонгогдсон байна. Тэрбээр энэхүү тангараг өргөх ёслол дээр өөрт нь итгэл хүлээлгэсэн засгийн газар болон ард түмнийхээ төлөө өөрийн чадах бүхнээ хийхээ амлав. Ерөнхийлөгч Leung Chun-ying нь өдгөө 57 настай юм байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж