Санал хамгаалах иргэдийн нэгдэл хөдөлгөөнөөс шаардлага илгээжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Санал хамгаалах иргэдийн нэгдэл хөдөлгөөнөөс шаардлага илгээжээ

Сонгогчдын саналыг хамгаалах иргэдийн нэгдэл хөдөлгөөнөөс УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог, Архангай аймгийн тойргийн хороонд шаардлага хүргүүлжээ. Архангай аймгийн нэгдүгээр тойрогт иргэдийн дунд хийсэн тандалтаас үзэхэд, сонгууль булхай луйвартай явагдсан байх үндэстэй байгаа тул тус тойргийн  сонгогчдын саналыг гараар дахин тоолохыг тус нэгдлээс шаардсан байна.

Мөн МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн төв штабаас томилогдсон Хяналтын багийн гишүүд мөн тойрогт бүх талын хяналтын төлөөллийг байлцуулан саналыг гараар дахин тоолох шаардлагыг Архангай амйгийн тойргийн хороонд тавьжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж