WiFi-тай жижиг камер бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

WiFi-тай жижиг камер бүтээжээ

Усан доогуур шумбах эсвэл, амь өрссөн уралдааны спортын торгон агшинг чанарын өндөр түвшинд бичиж авах зориулалттай нэгэн шинэ камер бүтээгджээ.

Энэхүү камерийн нэр нь “Liquid Image Ego” буюу Тунгалаг дүрс гэсэн утгатай аж.

Уг камер нь овор хэмжээ маш бага, хөнгөн жинтэй учир биеийн хаана ч бэхлэж суурилуулах боломжтой. Салхи шорооны хамгаалалттай учир ямар ч нөхцөлд асуудалгүй ажиллах боломжтой аж.

Энэхүү камер нь 12 мегапикселийн үзүүлэлттэй, нэг секундэнд 30 дүрс /frame/ авах чадвартайгаас гадна, хурдан хөдөлж буй биетийн бичлэгийг 720р HD чанартайгаар бичиж авах чадвартай гэнэ.

Мөн уг камер нь Wi-Fi холболтын төхөөрөмжтэй тул Андройд юмуу iOS системтэй төхөөрөмжтэй шууд холбогдож шууд дамжуулах эсвэл авсан зураг болон бичлэгийг интернэтээр илгээх боломжтой ажээ.

Энэхүү гайхалтай бяцхан камер нь маш олон өнгөний сонголттой ба 180 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Танилцуулга видеог ЭНД дарж үзнэ үү

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж